Saturday, November 9, 2013

Аид бурхан- Дөрвөн улирал ээлжлэх болсон домог

Аид
Аид бол доод ертөнцийн хаан. Газар доорх ертөнц буюу тартар хүмүүсийн хувьд хамгийн аюултай хамгийн аймаар гэгдэх газар байлаа.хэдий аюултай харанхуй нөмөрсөн ертөнц ч гэлээ яг л энэ газраас эх дэлхий урган цэцэглэж,шинэ эрч хүчээ олж авдаг гэдэгт бүгд итгэдэг байлаа.Тийм ч учраас тамын хаан хадес бурханыг плутон ч гэх бий.латинаар Плутос гэх ба баялагийг эзэмшигч гэх утгатай ажээ.
түүний эхнэр Персефон, Ромчуудын хэллэгээр Просепина харанхуйн хатан гэгддэг байсан төдийгүй, үржил шимийн бурхан деметрис бурханы охин байсан ба ээжээсээ ч илүү хүчтэй нэгэн байжээ.

Аид Просепина-г хулгайлж буй нь
Просепина бол Үржил шимийн бурхан Деметр, Зевс хоёрын охин байжээ. Байгаль эх, үржил шимийн бурхан охиноо олимпийн бурхадаас нуун амьдран суудаг байжээ. тэрээр үнэхээр үзэсгэлэнтэй охин байсан бөгөөд нэгэн удаа цэцэг түүж явахад нь Аид харж түүнд дурлан ,хүчирхийлж түүнийг доод ертөнцрүү авч оджээ.Деметр охиноо алга болсоны гмэдмэгц дэлхийгээр нэг хайж гарчээ. гэвч олдсонгүй. Охиноо алдсан эхийг харж суусан Нарны Бурхан Хэлиос Просепина г хаана байгааг хэлж өгч гэнэ.Деметр маш ихээр хилэгнэж дэлхий дээр ган нүүрлэж хүн төрөлхтөн өлсөж үхэж байлаа. Үүнийг харсан зевс Аидийг ятгаж Просепина-г өвлийн гурван сараас бусад үед ээжтэйгээ хамт байхг нь зөвшөөрүүлж чаджээ. Ингэж дөрвөн улирал ээлжилдэг болжээ.

Поссейдон- Далай тэнгисийн бурхан

Поссейдон 
Поссейдон Кронос Леа хоёрын хоёрдахь том хүү.мөн тэрээр маш олон хагас бурхад баатруудын эцэг юм.Сонирхуулахад тэрээр домогтоо ойролцоогор 109 эмэгтэйтэй холбогдсон байдаг.
Поссейдон нь далай тэнгисийг захирч арал тивийг бүтээдэг байв.Эртний грекийн ард түмэн далайд загсачлах аялахдаа  залбирдаг байж. Далайн шуурга үер болох үед морь, онгон охид зэргээр тахил өргөдөг байсан нь түүхэн эх сурвалжид тэмдэгэгдэн үлджээ.

Гера бурханы домог


Гера бурханы домог
Бурхадын хатан хаан- Эмэгтэй хүн ,Төрөлт, гэр бүлийн бурхан
Гера нь Зевс бурханы эхнэр бөгөөд гэр бүл. үр хүүхдийн бурхан.
Нэгэн удаа Зевс бурхан дэлхий дээр явж байгаад Алкмэнэ гэх нөхөртэй үзэсгэлэнт бүсгүйд дурлажээ.Нөхрийнх нь дүрд хувилан эхнэрийг нь эдэлж хүүхэдтэй болжээ. Зевс шинэ төрсөн хүүдээ авааль эхнэрийнхээ нэртэй төстэй Геракл (Геркулес) хэмээх нэр өгсөнд Гера ихэд хилэгнэж хүүг алуулхаар хоёр могой явуулсан боловч хүү маш хүчтэй байсан тул тэр хоёр могойг алж тогложээ. 
Гера эхийн сүү ямар ч өвнийг илааршуулдаг ид шидтэй байжээ.Нэгэн удаа Геракл маш хүндээр өвдсөнд Зевс Гера эхийг хуурч байгаад Гераклийг хөхүүлж чаджээ. Тун удалгүй Гера эх хэнийг хөхүүлж байгаагаа мэдмэгц уурсан хүүг хөхнөөсөө салгамагц Гераа эхийн сүү огторгуйд цацагджээ. Ингэж огторгуй ертөнцөд Сүүн зам үүсжээ.

Лето ба Артемис,Аполло

Лето хэмээх бүсгүй Зевсээс хүүхэдтэй болсонд Гера ихэд дургүйцэн лето-г дэлхийн ямар ч тив , далайн ямарч арал дээр хүүхдээ гарагж чадахгүй хэмээн хараажээ.Үүнийг харсан далайн эзэн Поссейдон түүнд хөвдөг арал болох Делос ийг бүтээж өгснөөр Лето санаа амарчээ. Лето-г амаржих болоход Гера бурхан хүүхэд төрөлтийн бурхан Эйлэйтияа-г хулгайлжээ. Үүнийг харсан бусад бурхад Герад маш тансаг зүүлт өгч байж тайвшируулснаар Лето Артемис Аполло хэмээх 2 ихэр хүү төрүүлжээ.
ИО
Зевс бурхан Ио хэмээх үзэсгэлэнт бүсгүйтэй байж байтал Гера бурхан иржээ. Зевс Ио-г баригдуулахгүйн тулд түүнийг үзэсгэлэнтэй цагаан бух болгожээ. Гера үүнд хууртсангүй тул Зевсээс цагаан бухыг бэлгэнд авахыг хүсж байгаагаа хэлжээ.Зевс Иог түүнд өгтөл Гера түүнийг  Аргус хэмээх зуун нүдтэй малчинд өгжээ. Зевс үүнд уурсан хилэгнж Хермест Аргусийг алах тушаал өгчээ. Гера үүнийг хараад Тогосны сүүлэнд нүдээ хийж ио-г байнга хардаг болжээ. Эцэст нь Гера Ио-г тавьж явуулжээ. Ио дэлхийгээр явж египтэд очиж Исис бурхан болжээ.

Зевс Тифонтой тулалдсан нь

Зевс Тифонтой тулалдсан нь

Гэвч эрх мэдлийн төлөөх тэмцэл дуусах болоогүй байжээ. Газар эх Гея өөрийнх нь хүүхдүүдийг (титануудыг) Зевс хэрхэн шийтгэсэнд хилэгнэн уурсч Тартартай хуримлан зуун лууны толгойтой мангас Тифоныг төрүүлэв. Тифон газрын гүнээс гарч ирэн агаар тэнгэрийг чичиртэл улих нь тэр. Тэрхүү улилтаас нохойн хуцалт, хүний дуу, догширсон бухын хүржигнээн, арслангийн архираа эд бүгд зэрэг гарч байлаа. Тифоныг алхах үед ширүүн гал түүнийг нөмрөн авч, хөл доор нь газар доргиж байлаа. Тэнгэрүүд хэртхийн айлаа. Тэгэхэд аянга эзэгнэгч Зевс айдсыг умартан урагш довтолж, тулаан эхлэв. Дахиад л аянга цахилж, тэнгэр нүргэлж эхлэх нь тэр ээ. Доош газар угтаа хүртэл, дээш тэнгэр оройдоо хүртэл чичирхийлж байлаа.
Газар дэлхий хурц галд автаж, далай тэнгис зөвхөн Тифоны бараагаар л буцлан боргилж байв. Харин Зевсийн аянга Тифоны дээрээс зуу зуугаараа асгарна. Агаар шатаж, аадрын үүл ууршиж буй мэт санагдана. Эцэст нь Зевс Тифоны бүх зуун толгойг түймэрдэн үнс болгож чадлаа. Амьгүй болсон мангасын бие газар унахдаа ч гал мэт төөнөж эргэн тойрноо хайлуулж байлаа. Зевс мангасын цогцсыг Тартар луу нь чулуудав. Гэхдээ тэнд ч гэсэн Тифон тэнгэрүүд болон бүх амьд амьтанд аюултай хэвээр л байлаа. Хагас хүүхэн, хагас могой Ехиднатай нөгцөж хоёр толгойт аймшигт Орф нохой, тамын нохой Цербер, пернейн гидра болон Химера тэргүүтнийг төрүүлжээ.

Олимпийн тэнгэрүүд дайснаа дарж чадлаа. Эрх мэдлий нь булаалдах өөр хэн ч байсангүй учир амар тайвнаар дэлхий ертөнцийг захирах боломжтой болов. Тэдний хамгийн хүчирхэг нь, аянгын эзэн Зевс уудам тэнгэрийг захирах болов. Посейдон далай тэнгисийг захирах болов. Аид газар доорх үхэгсдийн ертөнцийг захирах болов. Харин газар дэлхийг дундаа захирахаар болжээ. Кроны хүүхдүүд хорвоо ертөнцийг хэрхэн удирдахаа ийнхүү тохиролцсон ч гэсэн сансрын эзэн Зевс бүгдийн дээр сууж, хүмүүсийг ч тэнгэрүүдийг ч захиран ертөнцийг хэргийг эрхэлдэг бөлгөө.

Зевс хаан ширээг булаасан нь. Олимпийн тэнгэрүүд титануудтай тулалдсан нь

Зевс хаан ширээг булаасан нь. Олимпийн тэнгэрүүд титануудтай тулалдсан нь


Хүчит Зевс өсч торнин эрийн цээнд хүрлээ. Тэгээд эцгийнхээ эсрэг тэмцэн босч, залгисан хүүхдүүдийг нь буцаан гаргуулав. Гэрэлт ертөнц дээр дахин гарч ирсэн Кроны хүүхдүүд замбуу тивийн эрх мэдлийн төлөө эцгийнхээ эсрэг, титануудын эсрэг тэмцэж эхлэв.

Хатуу ширүүн, зогсолт буцалтгүй тэмцлийн үр дүнд тэд өндөр Олимпийн оройд өөрсдийн гэсэн байр сууриа олж авав. Зарим нэг титан тэдний талд оров. Хамгийн түрүүнд үлэмж биет Океан ба түүний охин Стикс өөрийн хүүхдүүд Зориг, Хүч, Ялалт нарын хамт нэгджээ.

Олимпийн шинэхэн тэнгэрүүдийн хувьд энэ тэмцэл аюул заналаар дүүрэн байлаа. Учир нь тэд маш хүчирхэг дайснуудын эсрэг тэмцэж байв. Ганц нүдтэнүүд - циклопууд бас Зевстэй нэгдлээ. Тэд Зевст зориулан аянга цахилгаан дархалж цаадах нь тэдгээрийг титанууд руу харваж байв. Арван жил тэмцэлдсэн боловч ялагч тодорсонгүй ээ. Тэгээд Зевс тэнгэр зуун гарт аварга биетнүүд - гекатонхейрүүдийг газрын гүнээс чөлөөлж өөртөө туслуулахаар шийджээ. Уул мэт сүрдэм үлэмж биет зуун гартнууд газар дээр гарч ирмэгцээ л тулалдаж эхлэв. Бүхэл бүтэн хад асгыг уулнаас тасдан авч хэдэн зуугаар нь титанууд руу шидэлж байлаа. Уулыг тал, талыг тамтаг болтол нь тэмцэлдэж байв. Тулааны нүргээн Тартарыг хүртэл цочоох. Зевс галт цахилгаан, нүргэлсэн аянгыг зогсоо зайгүй шидэлсээр байлаа. Газар дэлхий галаар хучигдан, далай тэнгис буцалж, хорвоо тэр аяараа утаа хиншүүнд автжээ.

Эцэст нь, титанууд ухарч эхлэв. Тэдний хүч чадал суларчээ. Тэнгэрүүд тэднийг ялан дийлэв. Олимпчууд тэднийг дөнгөлж Тартар луу, мөнхийн түнэр харанхуй луу унагаав. Харин зуун гарт гекатонхейрууд Тартарын зэс хаалгыг манан зогсох болов. Газар дэлхийг эзэгнэн байсан титануудын эрин үе ингэж төгсгөл болсон ажгуу.
                                                                        Пауль Рубенс. "Титануудын ялагдал"
                         Эртний грекчүүдийн шүтэж ирж байсан Олимп уул. Бурхадыг Олимп уулын оройд                                                                    амьдардаг хэмээн сүсэглэж биширдэг байжээ.

Зевс мэндэлсэн нь

                                 Зевс мэндэлсэн нь

Эрх мэдэл үргэлж өөрийнх нь гарт байна гэдэгт Крон эргэлздэг байв. Хэзээ нэгэн цагт хүүхдүүд нь түүний эсрэг боссоноор тэрээр өөрийн эцэг Уран шигээ л зүйл дуусах вий гэдгээс ихэд эмээдэг байлаа. Тэгээд Крон дөнгөж мэндэлсэн хүүхдүүдээ нэн даруй өөр дээр нь авч ирж байхыг хатан Реядаа тушааж, авч ирснийг нь залгиж орхидог байв. Үр хүүхдийнх хувь тавилан хэрхэн дуусч буйг харсан Рея шаналахын дээдээр шанална. 
Крон хүүхдүүдийнхээ тавы нь - Гестия2, Деметра3, Гера4, Аид5 (Гадес), Посейдон6 нарыг хэдийн залгиж орхисон байлаа. Үлдсэн ганц хүүхдээ ч гэсэн ингэж алдахыг хүсээгүй Рея өөрийн эцэг Уран тэнгэр, эх Гея тэнгэрийн зөвлөснөөр Крит арал руу зугатаж, хамгийн гүн агуйд нь отгон хүү Зевсийг төрүүлжээ. Энэ агуйд Рея хүүгээ нууж, харин харгис эцэгт нь өлгийдсөн том чулууг залгиулжээ. Эхнэр нь түүнийг мэхэлж дөнгөсөн гэж Крон огт гадарласангүй.


Ийнхүү Зевс Крит арал дээр өсөн торниж болов. Адрастея ба Идея дагина нар бяцхан Зевсийг бүүвэйлэн, шидэт ямаа Амалфеягийн сүүгээр угждаг байв. Зөгийнүүд сүрлэг Дикта уулын бэлээс бяцхан Зевст бал авчирна. Харин агуйн амсрыг залуу куретууд7 сахина. Тэд бяцхан Зевсийг уйлах бүрт Кронд сонсуулахгүй гэж илдээрээ бамбайгаа нүддэг байв.
1Зевс - эртний ромынхоор бол Юпитер.
2Гестия - эртний ромынхоор бол Веста. Тахилын гал, орон гэрийн эм тэнгэр. Мөн улс гүрэн, хот балгадыг ивээгч.
3Деметра - эртний ромынхоор бол Церера. Газрын үр шим, ургац тариалангийн эм тэнгэр.
4Гера - эртний ромынхоор бол Юнона.
5Аид - эртний ромынхоор бол Плутон.
6Посейдон - эртний ромынхоор бол Нептун.
7Куретууд - Зевсийг сахин хамгаалагч хүн-тэнгэрүүд. Хожим нь Крит арал дээрх Зевс ба Реягийн тайлгачдыг ингэж нэрийдэх болсон.

Ертөнц ба тэнгэрүүдийн үүсэл

Анхандаа зөвхөн харанхуй, үргэлж мөнхийн, хэмжээ хязгаар гэж үгүй Хаос л оршин байв. Амьдралын эх үүсвэр ч гэсэн түүнд агуулагдаж байжээ. Тэгээд орчлон ертөнц, үхэшгүй мөнхийн тэнгэрүүд цугаараа энэ Хаосоос бий болжээ. Газар дэлхийн эх тэнгэр Гея ч бас Хаосоос төрөв. Тэгээд энгэр цээжээ дэлгэн газар дээрх бүхий л амьтан, ургамалд амьдрал хайрлалаа.
                                                                                               Газар эх гаяа
Харин Газар Дэлхийн тэртээ доор, яг л дээд тэнгэр шиг тийм холд, гүнээс гүнд ёроолгүй уудам, үргэлжийн түнэр харанхуй, аймшигт Тартар бий болжээ.

Хаос мөн Хайр дурлалын эр тэнгэр агуу хүчит Эросыг төрүүлэв. Бас мөнхийн Түнэр Харанхуйн эр тэнгэр Эреб, харанхуй Шөнийн эм тэнгэр Нюкта нар ч Хаосоос бий болов. Чингээд Эреб, Нюкта хоёрын дундаас мөнхийн Гэрэл гэгээний эр тэнгэр Эфир, гэрэлт Өдрийн эм тэнгэр Гемера нар төржээ.

Хүчирхэг, өгөөмөр Гея хязгааргүй уудам тэнгэр огторгуйн эзэн Ураныг төрүүлснээр, газар дэлхийн дээр хөх тэнгэр бий болов. Газар эхээс төрсөн сүрлэг Уулс нурууд тэнгэр өөд тэмүүлж, үргэлжийн дуу шуугиантай уудам Тэнгис бий боллоо. Газар эх Гея бас Эфирээс хүү төрүүлсэн нь дотоод тэнгисийн эзэн тэнгэр Понт ажээ. Харин Понт, Гея хоёрын дундаас тэнгисийн эм тэнгэр Еврибия төржээ.
Тэгээд тэнгэр огторгуйн эзэн Уран бүхнийг захирах болжээ. Тэрээр газрын эх Геяг эхнэр болгон авч, Гея түүнд зургаан хүү, зургаан охин төрүүлж өгсөн нь бүгд үлэмж биетнүүд (титанууд) аж. Нэг хүү Океан нь газар дэлхийг бүхэлд нь бүрхсэн бол нэг охин Фетида нь далай тэнгист цутгах бүхий л гол мөрнийг бий болгов. Тэр бас тэнгисийн охин тэнгэрүүд болох океанидуудыг төрүүлжээ. Харин үлэмж биет Гипперион, Тейя хоёрын дундаас нарны эр тэнгэр Гелиос, Сарны эм тэнгэр Селена, үүрийн туяаны охин тэнгэр Эос (Аврора) гарчээ. Өөр нэг хүү үлэмж биет Криос нь тэнгисийн эм тэнгэр Еврибиятай сууж үлэмж биет Астрейг төрүүлжээ. Харин Астрей ба Эосын дундаас шөнийн тэнгэрт гялалзан харагдах од мичид, хойд зүгийн догшин салхины эзэн тэнгэр Борей, зүүн зүгийн салхины эзэн Эвр, өмнөд зүгийн салхины эзэн тэнгэр Нот, өрнө зүгийн салхины эзэн тэнгэр Зефир нар төрсөн байна.

Гея эх титануудаас гадна духан дээрээ ганц нүдтэй аварга биет мангас (циклоп) гурвыг, уул шиг том биетэй тавин толгойтой, зуун гарт мангас (гекатонхейр) бас гурвыг төрүүлжээ. Уран тэнгэр өөрийн мангас хүүхдүүдийг хараад маш ихээр жигшин, Газар эхийн хэвлий рүү буцаан хийж, нарт ертөнцөд гарч ирэхий нь хоригложээ. Үүнээс болж Гея туйлын ихээр шаналж байв. Тэгээд Газар эх өөрийн үлэмж биет хүүхдүүдийг дуудан Ураны эсрэг тэмцэн босохыг ятгасан ч тэд нь төрсөн эцгийнхээ өөдөөс гар далайхаас эмээжээ. Зөвхөн отгон хүү болох Цаг хугацааны эр тэнгэр, атгаг муу санаат Крон (Хронос) л арга заль хэрэглэн эцгээ хаан ширээнээс түлхэн унагаж (эр бэлэг тэмдгий нь тасдан хаясан гэж байгаа!) эрх мэдлий нь гартаа авчээ.
                                                                       Кронос бурхан хүүдээ идэж буй нь...

Энэ бүхэнд нь дургүйлхсэн Шөнийн эм тэнгэр Нюкта Уранд шийтгэл болгож өөрийн нөхөр Эребээс үхэлийн эр тэнгэр Танат, хэрүүл тэмцлийн эм тэнгэр Эрида, худал хуурмагийн эм тэнгэр Апата, сүйрэл мөхлийн эр тэнгэр Кер, зүүд нойрын эр тэнгэр Гипнос, ял шийтгэл өш хонзонгийн эм тэнгэр Немезида болон өөр олон аймшигт тэнгэрийг төрүүлжээ. Ингэснээр Ураны хаанчлан буй ертөнц айдас хүйдэс, хууран мэхлэлт, хэрүүл тэмцэл, гай зовлонгоор дүүрсэн гэдэг.